Тусламж

Захиалга хийх:

Та худалдан авахыг хүссэн бараагаа сонгохдоо САГСЛАХ гэсэн товчийг дарж өөрийн САГСАНД нэмнэ.
(Хэрэв таны сонгосон барааны үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд сагсанд
нэмэгдэхгүйг анхаарна уу!)

Бараагаа сонгож дууссаны дараа хуудасны баруун дээд талд байрлах товч дээр дарж өөрийн САГС руу орно. Сагсны хуудаснаас ЗАХИЛАХ товчийг дарснаар төлбөр тооцооны хуудас руу шилжинэ.

Та дараа худалдан авахаар төлөвлөж буй бараагаа МИНИЙ БУЛАН-д хадгалах боломжтой.

ТА ЗАХИАЛГЫН ТӨЛБӨРӨӨ:

  • Бэлнээр ( УБ хот дотор хүргэлт хийгдэж буй тохиолдолд )
  • Дансаар ( Банкны нэр: Худалдаа Хөгжлийн Банк
                      Дансны нэр: АПТОН                                                                                                  Дансны дугаар: 457058044
                      Гүйлгээний утга: Хэрэглэгчийн утасны дугаар, захиалгын код)

ЗАХИАЛГА БАТЛАХ

Та захиалга хийхдээ төлбөрийн хэлбэрийг БЭЛНЭЭР төлөхөөр сонгосноос бусад тохиолдолд ЗАХИАЛГЫН ТӨЛБӨР төлөгдсөний дараа таны захиалга БАТЛАГДАХ болно.

Бэлнээр төлөх тохиолдолд манай хөтөлбөрийн ажилтан тантай утсаар холбогдож захиалгыг БАТАЛГААЖУУЛАХ болно.

ЗАХИАЛГА ЦУЦЛАХ

Та өөрийн мэдээлэл бүхий МИНИЙ БУЛАН хэсгээс захиалга батлагдахаас өмнө өөрийн захиалгыг ЦУЦЛАХ боломжтой.

Цуцлагдсан захиалгын мэдээллийг та МИНИЙ БУЛАН хэсгийн ЗАХИАЛГУУД хэсгээс харах боломжтой.

ХҮРГЭЛТИЙН ҮНЭ

Улаанбаатар хот дотор 25,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалтад үнэгүй хүргэлттэй байна. Харин уг үнийн дүнгээс бага үнэтэй худалдан авалтад хүргэлтийн үнэ 3000 төгрөг байна.

Орон нутгийн болон гадаад захиалгын хүргэлт Монгол шуудан ХК-аар дамжин хүргэгдэх бөгөөд хүргэлтийн үнэ мөн тус компанийн тарифаар бодогдоно. https://www.mongolpost.mn/service/cat/1/2

ХҮРГЭЛТ

Захиалга баталгаажсанаар хүргэлт хийгдэх нөхцөл хангагдах бөгөөд УБ хот дотор 120 минутын дотор, Хөдөө орон нутагт ажлын 3-5 хоногт хүргэгдэнэ.

Мөн хүргэлтийн ажилтан захиалгын мэдээлэл бүхий хуудас, захиалгын болон төлбөрийн баримт (ebarimt) зэргийг захиалагчид хүлээлгэн өгөх бөгөөд шаардлагатай баримт материалуудад гарын үсэг зуруулан нэг хувийг авна.

БУЦААЛТ

Хэрэв та Улаанбаатар хот дотор хүргэлт хийгдэхээс өмнө захиалсан бараагаа буцаах тохиолдолд бид барааны үнийн дүнг 100% буцаан олгоно. Хэрэв захиалгын төлбөр төлөгдсөн тохиолдолд бид ажлын 3 хоногт багтаан захиалсан барааны үнийн дүнг буцаан олгоно.

Төлбөрийн хэрэгслээс хамааран үйлчилгээний шимтгэл суутгаж болохыг анхаарна уу.

БАРАА СОНГОХ

Та манайд худалдаалагдаж буй номын сангаас өөрийн хүссэн бүтээгдэхүүнээ сонгохдоо сайтын ХАЙЛТ хэсгийг ашиглан хайлт хийн олох боломжтойгоос гадна барааны ангиллаар нь шүүн сонгох боломжтой.